- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "15.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 1 нас /ихэр бол 3 нас/ хүртэл асарч байгаа эх /эцэг, асран хамгаалагч/ амаржсаны тэтгэмжээ авсны дараа хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй." 2/ 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт: "29.3.1.хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмч, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;" 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
