- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "14.4.Жирэмсний болон амаржсны нэг сарын тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно." 2/ 16 дугаар зүйл: "16 дугаар зүйл. Олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ 16.1.Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа эх /эцэг/ жил тутам олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрхтэй. 16.2.Олон хүүхэдтэйн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно." 3/ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "17.2.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно." 4/ 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "19.2.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн бол хүүхэд тус бүрт улирал тутам олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно." 5/ 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: " 25.1.5.байнгын асрамжид байдаг /16 хүртэл насны/ тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн, асран хамгаалагч /нэг хүн/-д амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг хүүхдээ асрахад нь зориулж сар бүр олгоно;" 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
