A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын "өсгөсний" гэсний дараа "хүүхдийн мөнгөн" гэж нэмсүгэй 2 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "28.1.3.хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ уг тэтгэмжийг тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа.". 2/29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "29.4.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход энэ хуулийн 16.2-т заасан журмын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ." 3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт болон 16 дугаар зүйлийн гарчигийн "Олон хүүхэдтэйн" гэснийг "Хүүхдийн мөнгөн", 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "18 хүртэл насны гурав ба түүнээс дээш" гэснийг "1-ээс 18 хүртэл насны" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "олон хүүхэдтэйн" гэснийг хассугай. 5 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олон хүүхэдтэйн тэтгэмж тогтоолгосон 0-1 насны хүүхдийн тэтгэмж зогсоогдохгүй. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2005 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх