- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд дараахь зүйл, заалт, хэсэг, өгүүлбэр нэмсүгэй. 1/ 14 дүгээр зүйл: "14 дүгээр зүйл. Чуулганы хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага 1. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнд дараахь хариуцлага хүлээлгэнэ: 1/ тухайн чуулганы хугацаанд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг 3-аас дээш удаа тасалсан гишүүний талаар хуралдаан даргалагч тухай бүр нийтэд мэдээлнэ; 2/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг дураар орхиж гарвал Улсын Их Хурлын дарга хуралдаанд оролцохыг шаардана. " 2/ 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3. Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна." 3/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт: "11/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах." 4/ 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3. Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно. Ийнхүү Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч байгаа Улсын Их Хурлын гишүүн өөрийнх нь эрхэлсэн ажлын хүрээнд хяналт тавих үүрэг бүхий Байнгын болон дэд хорооны гишүүн байх, Байнгын болон дэд хорооны даргаар сонгогдохыг хориглоно." 5/ 10 дугаар зүйлийн 10, 11, 12 дахь хэсэг: "10. Улсын Их Хурлын онцгой чуулган зарласан тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгч хангаж, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна. 11. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж, даатгалын хураамжийг улсын төсвөөс төлнө. 12. Улсын Их Хурлын гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх буцалтгүй тусламжийг гэр бүлд нь өгнө". 6/ 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр: "Улсын Их Хурлын гишүүн сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын норм, хэмжээг Улсын Их ХурAл тогтооно" 7/ 11 дүгээр зүйлийн 8, 9, 10, 11 дэх хэсэг: "8. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол тухайн хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно. 9. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн түүний цалин, унаа, албан томилолтын зардлын хангамжийг түр зогсооно. Улсын Их Хурлын гишүүнд холбогдсон хэргийн талаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн түүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалин, гишүүний бусад хангамжийг түр зогсооно. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан бол түүнд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн заалт үл хамаарна. 10.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээсэн тохиолдолд түүний цалин, бусад хангамжийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн нэгэн адил сэргээнэ. 11. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээсэн тохиолдолд түүний туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн хангамжийг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн нэгэн адил сэргээнэ." 8/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр: "Ингэхдээ Улсын Их Хурлаас уг асуудлаар ажлын хэсэг байгуулахгүй бөгөөд хяналтын үйл ажиллагаа явуулахгүй." 9/ 13 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6. Чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүнийг баривчилсан тухай мэдээлэл авсан буюу гишүүнийг цагдан хорих зөвшөөрөл авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш 48 цагийн дотор тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг санаачлан хуралдуулна." 10/ 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "7.Шүүх Улсын Их Хурлын гишүүнтэй холбогдсон хэргийн талаар гаргасан шийдвэрээ нэн даруй Улсын Их Хуралд илгээнэ." 2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн дараахь зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг: "5/ Байнгын болон бусад хороонд саналаараа гишүүнээр орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох саналаа намын бүлгийн дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд шууд оруулах, аль нэгэн нам, эвслийн бүлэгт харьяалалгүй гишүүн Байнгын хороонд хуваарилагдах саналаа Улсын Их Хурлын даргад гаргах; 6/ Улсын Их Хурлаас болон Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;" 2/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Улсын Их Хурлын гишүүний төсөвт түүний төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин, унаа, албан томилолт, бичиг хэрэг, гэрийн болон үүрэн телефон утасны зардлын хэсэг, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн сан, бичиг хэргийн зардал болон бусад зардал багтана." 3/ 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4. Улсын Их Хурлын гишүүн тойргийнхоо сонгогчиддоо үйл ажиллагааныхаа талаар мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэлийн захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс гаргана." 4/ 12 дугаар зүйл: "12 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгч-туслах Улсын Их Хурлын гишүүн өөрийн төсөвтөө багтаан гэрээний үндсэн дээр туслах, бие төлөөлөгч-туслах авч ажилуулж болно. Улсын Их Хурлын гишүүн өөрийн туслах, бие төлөөлөгч-туслахтай байгуулах гэрээний үлгэрчилсэн нөхцөл, журмыг Улсын Их Хурлын дарга батална." 5/ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг: "2/ эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн." 3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эхний өгүүлбэрийн "Улсын Их Хурлын гишүүн" гэсний дараа " Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох,", 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтын "асуулга" гэсний дараа ", асуулт" , 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн эхний өгүүлбэрт "албаны хэвлэмэл хуудас" гэсний дараа ""Монгол Улсын Их Хурлын гишүүн" гэсэн тэмдэг," гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад "чуулган" гэснийг "нэгдсэн хуралдаан", 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "чуулганы хуралдаанаар" гэснийг "нэгдсэн хуралдаанаар" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "тухайн албан тушаалтан, ажилтанд асуулга, асуулт тавих", 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төрийн байгуулалтын байнгын хороонд" гэсний дараахь "тухай бүр" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "6, 7, 8, 9, 10, 11, 12, 13" гэсэн заалтын дугаарыг "7, 8, 9, 10, 11, 12, 13, 14" болгон өөрчилсүгэй. 7 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх