- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЭМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эмийн тухай хуулийн 6.2 дахь хэсгийн "үйлдвэрлэх", 6.3 дахь хэсгийн "эмнэлгийн хэрэгслийг" гэсний дараа "худалдах," гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйл: "8 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох 8.1. Эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортлохыг зөвшөөрнө. 8.2. Эм импортлох зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох төв байгууллагаас эм ханган нийлүүлэх байгууллагад олгоно. 8.3. Зохих байгууллагын зөвшөөрөлгүй эм импортлохыг хориглоно. 8.4. Мэргэжлийн бус байгууллага, иргэн эмийг гадаадаас тусламж, хандиваар авах тохиолдолд тэдгээр нь төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай урьдчилан зөвшилцөж, уг эмийн чанарын баталгаажуулалт, хадгалалт, хэрэглээ, түгээлтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 8.5. Эмнэлгийн хэрэгслийг импортлоход түүнийг бүтээсэн материалын бүтэц, чанар, тухайн хэрэгслийн техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна. 8.6. Тусгай зөвшөөрлийн бичигт эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг тодорхой заасан байна." 3 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 18.1 дэх хэсгийн "хэрэглээнд гаргах" гэснийг "худалдах" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Эмийн тухай хуулийн 6.2, 6.3 дахь хэсгийн "экспортлох" гэснийг хассугай.. 5 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
