A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЭМИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Эмийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/161 дүгээр зүйл: "161 дүгээр зүйл. Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн хяналт 161.1.Монгол Улсад хэрэглэгдэх мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн жагсаалт, худалдах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 161.2.Мансууруулах, сэтгэц нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. 161.3.Энэ хуулийн 161.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна." 2/8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "8.7.Ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд харьцангүй бага хэмжээгээр хэрэглэдэг эм /өнчин эм/-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр импортлоно. Эдгээр эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." 3/13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "13.5.Эмийн сан, түүний салбар нь эмнэлгийн багаж, хэрэгсэл, ариутгалын бодис, хувийн ариун цэврийн хэрэгсэл, эмчилгээний, хүүхдийн, дэглэм сахиулах хоол, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж болно." 2 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 7.2.2-ын "эмийн" гэсний дараа "үйлдвэрлэл"; 14.1.3-ын "жороор олгох эмийг жоргүйгээр" гэсний дараа ", эсхүл хүчингүй жороор" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 1 дүгээр зүйл: "1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, биобэлдмэл /цаашид "эм" гэх/-ийг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." 2/8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "8.5.Эм импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын эм нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулсан байна." 3/12 дугаар зүйл: "12 дугаар зүйл. Эм барих үйл ажиллагаа явуулах 12.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 22.3-т заасан зөвшөөрөл бүхий хүн эм барих үйл ажиллагаа эрхэлнэ. 12.2.Эм барих эрх бүхий эм зүйч, эм найруулагч, малын эмчээс бусад этгээд жороор олгох эм найруулах, бэлтгэх, шалгах, олгох, худалдахыг хориглоно. 12.3.Мал эмнэлгийн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллах итгэмжлэл авсан малын эмч малын эм барих үйл ажиллагаа эрхэлнэ." 4/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "9.3.Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу зохицуулна." 5/10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "10.1.Малын эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүний эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно." 6/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "14.1.6.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр заасан болон үнэ төлбөргүй олгох зориулалттай буцалтгүй тусламжийн эмийг худалдах." 7/18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "18.1.Монгол Улсад шинээр бүтээгдсэн эм, эмийн түүхий эдийг бүртгэх, үнэлэмж өгөх, чанарыг баталгаажуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн төрийн захиргааны холбогдох байгууллага тогтоож мөрдүүлнэ." 4 дүгээр зүйл. Эмийн тухай хуулийн 3.1.7, 4.3, 5.3.2, 5.3.5, 7.2.3, 10 дугаар зүйлийн нэр, 10.2, 11 дүгээр зүйлийн нэр, 11.1, гуравдугаар бүлгийн нэр, 16 дугаар зүйлийн нэр, 6.1.1, 16.1, 16.2-ын "эм, эмнэлгийн хэрэгслийн" гэснийг "эмийн"; 4.2, 7.1, 13.1,13.3, 14.1.1, 14.1.4-ын "эм, эмнэлгийн хэрэгслээр" гэснийг "эмээр"; 18.4-ын "эм, эмнэлгийн хэрэгслийг" гэснийг "эм, эмийн түүхий эдийг"; 8.6-ын "бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн" гэснийг" бэлдмэлийн"; 6.3-ын "эм, эмнэлгийн хэрэгсэлд" гэснийг "эмэнд"; 5.3.3, 6.2, 6.3, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн нэрийн "эм, эмнэлгийн хэрэгслийг" гэснийг "эмийг"; 10.2.3-ын "үйлдвэрлэх бүтээгдэхүүн" гэснийг "түүхий эд"; 18.3-ын "эм, эмнэлгийн хэрэгслийн" гэснийг "эм, эмийн түүхий эдийн"; 18 дугаар зүйлийн нэрийн "эмнэлгийн хэргэсэл" гэснийг "эмийн түүхий эд"; 19.1-ийн "импортлох, экспортлохтой" гэснийг "импортлохтой" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 5.3.3, 16.3-ын "экспортлох"; 13.4, 16.3-ын "эмнэлгийн хэрэгсэл"; 8.4-ын "мэргэжлийн бус"; 11.1.1-ийн "болон эрх бүхий байгууллагаар чанарын баталгаажуулалт хийгдээгүй эмнэлгийн хэрэгсэл" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Эмийн тухай хуулийн 3.1.4, 7.2.1, 10.2.8, 10.2.9, 15.3-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх