A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4.1.3- 4.1.7 дахь заалт нэмсүгэй: "4.1.3.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай2 хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх; 4.1.4.ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах; 4.1.5.ус хангамж, ариутгах татуургын ашиглалттай холбогдуулан төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах; 4.1.6.орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; 4.1.7.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, норматив боловсруулах;" 2 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.3 дахь заалтын дугаарыг "4.1.8" гэж, 13.1, 15.2, 15.3-ын "дэд бүтцийн" гэснийг "барилга, хот байгуулалтын" гэж тус тус өөрчилсүгэй 3 дугаар зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх