- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнд зохих сорилт, шалгалт хийсний үндсэн дээр чанарын гэрчилгээг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага олгоно." 2/ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт: "5/ чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал;"
2 дугаар зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх