- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад хэрэгжүүлнэ." 2/ 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "3. Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын байцаагчийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө."
3 дугаар зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "оролцох бөгөөд энэ талаархи үйл ажиллагааг стандарт, чанарын төрийн хяналтын улсын Ерөнхий байцаагч зохицуулна." гэснийг "оролцоно." гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
