- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2.Аймаг, нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө."
2 дугаар зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шинжлэх ухааны" гэснийг "шинжлэх ухаан, технологийн" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "төвлөрсөн болон орон нутгийн", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
