A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НОТАРИАТЫН ТУХАЙ /Энэ хуулийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нотариатын тухай хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт, 271 дүгээр зүйл тус тус нэмсүгэй: 1/ 61 дүгээр зүйл: "61 дүгээр зүйл. Нотариатын байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц 1.Нотариатын байгууллагын эрх барих дээд байгууллага нь Нотариатчдын танхимын гишүүдийн хурал /цаашид "Гишүүдийн хурал" гэх/ байна. 2. Гишүүдийн хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ Нотариатчдын танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; 2/ Нотариатчдын танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах; 3/ Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийг /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ сонгох, чөлөөлөх, түүнд олгох цалин хөлсний хэмжээг тогтоох; 4/ Ерөнхийлөгчийн ажлын албаны зардлын дээд хязгаарыг тогтоох; 5/ Нотариатчдын танхимын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх; 6/ Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх; 7/ Нотариатчдын танхимын жилийн төсвийг батлах; 8/ Нотариатчийн ёс зүйн дүрмийг батлах. 3. Гишүүдийн хурлыг жилд нэг удаа Удирдах зөвлөл зарлан хуралдуулна. Гишүүдийн арваас дээш хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно. 4. Гишүүдийн хурал нийт гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. 5. Гишүүдийн хурлын хуралдааны дэгийг Нотариатчдын танхимын дүрэмд заана. 6. Гишүүдийн хурлын чөлөөт цагт Нотариатчдын танхимын эрх барих байгууллага нь есөн гишүүнээс бүрдсэн Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн эрх хэмжээг Нотариатчдын танхимын дүрмээр тогтооно. 7. Нотариатчдын танхимын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч удирдах ба Нотариатчдын танхимын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болно. 8. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Нотариатчдын танхимын дүрмээр зохицуулна." 2/ 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "3. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон бичиг баримтыг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ." 3/ 19 дүгээр зүйлийн 6 дахь заалт: "6/ нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлэх." 4/ 22 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "8. Нотариатын мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн хуульч нь нотариатын хариуцлагын даатгалын гэрчилгээний хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл авна." 5/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт: "10/ нотариатчийн мэдэгдэх хуудас бичих;" 6/ 271 дүгээр зүйл: "271 дүгээр зүйл. Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга 1.Нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн өвлөх эрх, тэжээн тэтгэхтэй холбогдсон харилцаанд төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэн мэдэгдэх хуудас үйлдэнэ. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ дараахь нөхцөлийг харгалзана: 1/ баримт бичиг нь төлбөр төлөгч төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа; 2/ нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд гаргасан эсэх. 3. Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараахь зүйлийг заана: 1/ мэдэгдэх хуудас олгож буй нотариатчийн овог, эцгийн нэр, нэр, харьяалагдах тойрог; 2/ ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа; 3/ төлбөр авагч, төлбөр төлөгчийн овог, эцгийн нэр, нэр, ажлын болон гэрийн хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, банкин дахь харилцах дансны дугаар, улсын бүртгэлийн дугаар; 4/ төлбөр гаргуулах хугацаа; 5/ төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, торгуулийн хэмжээ; 6/ нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ; 7/ мэдэгдэх хуудас үйлдсэн огноо, дугаар. 4. Мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр бичиж, тамга дарж нотариатч гарын үсэг зурна. 5. Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд1 заасан журмын дагуу гаргуулна." 2 дугаар зүйл. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай: 1/ 13 дугаар зүйл: "13 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 1.Нотариатын үйл ажиллагааг нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ - ийн үндсэн дээр эрхэлнэ. 2. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч тусгай зөвшөөрөл авахаар мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй." 2/ 14 дүгээр зүйл: "14 дүгээр зүйл. Мэргэшлийн хороо 1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байна. 2. Мэргэшлийн хороо долоон гишүүнтэй байна. 3. Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, Танхимаас таван хүний төлөөлөлтэйгээр, тэдгээр байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 4. Мэргэшлийн хорооны даргыг уг хорооны гишүүдийн олонхийн саналаар сонгоно. 5. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэшлийн шалгаруулалт явуулах тухай асуудлыг нотариатын тойрог, нотариатчын орон тоо, хэрэгцээг харгалзан тухай бүр шийдвэрлэнэ. 6. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. 7. Суманд нотариатч ажиллаагүй бол нотариатчийн үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга гүйцэтгэнэ." 3/ 16 дугаар зүйл: "16 дугаар зүйл. Нотариатын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх 1.Нотариатч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол өөрийнх нь хүсэлт болон Нотариатчдын танхимын саналаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно. 2. Нотариатч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эцсийн шийдвэр гартал эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно. 4/ 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын турш үйл ажиллагаа явуулаагүй." 3 дугаар зүйл. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан" гэснийг "сумын Засаг даргын Тамгын газрын дарга"; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн "Хууль зүйн сайд" гэснийг "хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн"; 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хууль зүйн яам" гэснийг "хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалтын дугаарыг "11" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг; 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай"; 42 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Нотариатчдын товчоо," гэснийг тус тус хассугай. 5 дугаар зүйл. Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх