A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НОТАРИАТЫН ТУХАЙ /Энэ хуулийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч" гэснийг "Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэн" гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх