- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗАРИМ ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1998 оны 1 дүгээр сарын 15 -ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан хуулиудын дараахь зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 1/Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйл; 2/Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалт; 3/Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; 4/Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл; 5/Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; 6/Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 7/Төрийн бус байгууллагын тухай хуулийн 21, 22 дугаар зүйл; 8/Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 9/ Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; 10/ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19, 20 дугаар зүйл. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
