A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Банкны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт, өгүүлбэр нэмсүгэй: 1/ З дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4,5 дахь заалт: "4/"банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц зохион байгуулалт, дүрмийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн чадварыг дээшлүүлж, алдагдлыг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээ авахыг хэлнэ. 5/ "банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг хэлнэ." 2/ 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/ улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх." 3/ 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Банк, түүний нэгж байгуулахад зөвшөөрөл олгох журмыг Монголбанк тогтооно." 4/ 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалт: "7/ дотоод хяналтын алба байгуулах, өөрчлөх." 5/ 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Дотоод хяналтын алба нь банкны удирдлагаас баталсан бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана." 6/ 27 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь догол мөр: "Бусад активын эрсдлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно." 7/ 27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 2 дахь догол мөр: "Хууль тогтоомж зөрчиж дүрмийн санг бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бол гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг дүрмийн санд оруулсан хөрөнгөөр барагдуулах, Монголбанкнаас эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд банкны алдагдлыг дүрмийн сангаас хаах нь үүнд тус тус хамаарахгүй." 8/ 31 дүгээр зүйлийн 6 дахь заалт: "6/ банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох;" 9/ 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/ банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж тохируулах арга хэмжээ авах." 10/ 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт: "8/банк өөрчлөн байгуулах." 11/36 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "7.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд байгуулагдсан банкны хувь нийлүүлэгчдэд банкны удирдлагын бүрэн эрхийг шилжүүлж өгнө." 12/361 дүгээр зүйл: "361 дүгээр зүйл.Онцгой дэглэмийн үед банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх 1.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг бүрэн эрхт төлөөлөгчийн саналыг харгалзан Монголбанк батална. 2.Бүрэн эрхт төлөөлөгч нь банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг дараахь байдлаар хэрэгжүүлж болно: 1/ активыг бусад этгээдэд худалдах; 2/ банкны дүрмийн санг өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх; 3/ банк, түүний нэгжийг худалдах; 4/ банкийг өөрчлөн байгуулах болон бусад шаардлагатай үйл ажиллагаа." 13/ 381 дүгээр зүйл: "381дүгээр зүйл. Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх 1.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ: 1/банкинд бүтцийн өөрчлөлт хийх; 2/банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах. 2. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл Монголбанк тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргаж, төлөвлөгөө батална. 3.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана." 14/ 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт: "10/энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн банкны олсон орлогыг хурааж, банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг 50000- 250000 хүртэл төгрөгөөр, зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд банкны нууцыг задруулсан этгээдийг 250000- 500000 хүртэл төгрөгөөр торгох." 2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "тохиолдолд" гэсний дараа "бусдад гаргаж өгөх"; 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хувийг" гэсний дараа "хоёр талын тохиролцсон гэрээ болон"; 14 дүгээр зүйлийн нэрийн "гаргах" гэсний дараа "барьцаанд авах,"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "худалдаж" гэсний дараа "барьцаанд авч "; 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Банкны худалдан" гэсний өмнө "Санхүүгийн бус байгууллагаас"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "хуурамч" гэсний дараа "дүрмийн санг банкны зээлээр бүрдүүлсэн"; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "төлбөрийн чадваргүй болсон" гэсний дараа ", эсхүл татан буугдсан", "байгууллага" гэсний дараа " /шүүх, Монголбанк, банкны хувь нийлүүлэгчдийн хурал/"; 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "банкны" гэсний дараа "дүрэм батлах,"; 27 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 2 дахь догол мөрний "нэмэгдүүлэх" гэсний дараа "хорогдуулах"; 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "оруулах" гэсний дараа "цуцлах;"; 37 дугаар зүйлийн "шилжүүлэн" гэсний дараа "банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу"; 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хугацаанд" гэсний дараа "урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу", "банкны" гэсний дараа "зээлийн барьцаалсан эд хөрөнгө болон"; 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын "бусдад олгосон" гэсний дараа "зээл болон"; 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3,4,5,6 дахь заалтын "албан тушаалтныг " гэсний өмнө "ажилтан, " гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Банкны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 1 дүгээр зүйл: " 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкинд албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." 2/ 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт: "1/"холбогдох этгээд" гэж тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ." 3/ 6 дугаар зүйл: "6 дугаар зүйл. Банкны эрхлэх үйл ажиллагаа "1.Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: 1/ мөнгөн хадгаламж; 2/ зээл; 3/ төлбөр тооцоо; 4/өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд батлан даалт гаргах; 5/гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах; 6/үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах; 7/үнэт зүйл хадгалах; 8/гадаад төлбөр тооцоо хийх; 9/үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах; 10/санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа; 11/хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх; 12/хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг банк бус санхүүгийн байгууллага зөвхөн Монголбанкны зөвшөөрлөөр эрхэлж болно. Банк бус санхүүгийн байгууллагад энэхүү зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавихтай холбогдсон журмыг Монголбанк тогтооно. 3.Энэ зүйлийн 2 дахь хэсэг даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компанид хамаарахгүй." 4/ 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Банк нь банк байгуулах зөвшөөрөл авснаас хойш тухайн зөвшөөрлөөр авсан үйл ажиллагаагаа хэвийн явуулсан тохиолдолд Монголбанк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч болно." 5/ 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4. Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана. Татан буулгах ажиллагааг Иргэний хуулийн 31, энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан ерөнхий зарчмын дагуу гүйцэтгэж, нэхэмжлэгчдийн төлбөрийг барагдуулна." 6/ 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Банкны эрх барих байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлүүлэгчтэй банкны хувьд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ." 7/ 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "6/ дотоод хяналтын албаны ажиллах журам." 8/ 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна." 9/ 38 дугаар зүйл: "38 дугаар зүйл. Банкны эрх хүлээн авах, төлбөрийн чадваргүй болсонд тооцох үндэслэл 1.Монголбанк дор дурдсан үндэслэлээр банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авч болно: 1/онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж Монголбанк үзвэл; 2/ банк төлбөрийн чадваргүй болсон. 2.Монголбанк дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно: 1/банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон; 2/ банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн буюу алдагдал нь дүрмийн сан болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч өөрийн хөрөнгө алдагдсан. 3.Монголбанк энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн банкинд эрх хүлээн авагчийг томилж банкинд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл албадан татан буулгах тухай шийдвэр гаргана." 10/ 44 дугаар зүйл: "44 дугаар зүйл. Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ 1.Банкны эрх хүлээн авагч нь удирдлагын бүрэн эрх болон өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа дараахь арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлнэ: 1/ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр дүрмийн сан, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгах; 2/ банкны нийт актив хөрөнгийн жагсаалт, бүртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах; 3/ бусдын эзэмшилд байгаа банкны актив хөрөнгийг буцааж авах; 4/ хадгалалтын гэрээгээр авсан бусдын үнэт зүйлийг буцааж өгөх; 5/ банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу албадан татан буулгах талаархи санал дүгнэлт, төлөвлөгөөг 3 сарын дотор боловсруулж, Монголбанкинд танилцуулах. 2.Банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан тохиолдолд банкны эрх хүлээн авагч нь дараахь арга хэмжээ авна: 1/ худалдаж борлуулах актив хөрөнгийн жагсаалт, түүнийг борлуулах үнэлгээг тогтоож, холбогдох этгээдэд мэдээлэх; 2/ банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоож, нийтэд мэдээлэх; 3/ нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, төлбөрийн хуваарь, дарааллыг тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 2 сарын дотор холбогдох нэхэмжлэгчид мэдэгдэх." 11/ 47 дугаар зүйл: "47 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох Банкны эрх хүлээн авагч нь банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн болон нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж Монголбанкинд өгнө. Энэхүү тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно." 12/ 48 дугаар зүйл: "48 дугаар зүйл. Банкны дампуурлыг зарлах 1.Банкны дампуурлыг шүүх зарлана. 2. Шүүх банкны дампуурлыг зарлаж татан буулгах асуудлыг энэ хуулиар тогтоосон зарчмыг үндэслэн дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ." 4 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн "гишүүдийн хурал" гэснийг "хувь нийлүүлэгчдийн хурал"; "банкны гишүүн" гэснийг "банкны хувь нийлүүлэгч"; 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "тайлан, мэдээлэлтэй " гэснийг "тайлан нь түүний санхүүгийн бодит байдалтай"; 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн "төлбөрийн баталгаа" гэснийг "батлан даалт"; 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хувьцаа, түүнтэй адилтгах хэлбэрийн үнэт цаасыг" гэснийг "хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах,"; 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн " Банкны худалдан авах буюу барьцаа болгож авах хувьцаа, түүнтэй адилтгах хувьцаа хэлбэрийн үнэт цаасны" гэснийг "Банкны худалдах, худалдан авах, барьцаанд авах үнэт цаасны"; 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "30" гэснийг "60"; 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон" гэснийг "энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй"; 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "салбар, төлөөлөгчийн газрыг " гэснийг "нэгжийг"; 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн " салбар " гэснийг "нэгж"; 27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн "тухайн банкинд тавих хяналт, шалгалтанд саад учруулахаар бол" гэснийг "банкны тухай хууль тогтоомжид харшилж байвал"; мөн зүйлийн 10 дахь хэсгийн "өөрийн" гэснийг "хувь"; 31 дүгээр зүйлийн 6,7,8 дахь заалтын дугаарыг 7,8,9; 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "банкийг удирдах" гэснийг "банкны удирдлагын"; 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "бусад банкинд " гэснийг "бусдад"; 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "200000-аас 250000" гэснийг " 500000-1000000", 2 дахь заалтын "150000-аас 200000" гэснийг "250000-500000", 3 дахь заалтын "10000-аас 50000" гэснийг "50000-100000", "50000-аас 200000" гэснийг "500000-1000000", 4 дэх заалтын "5000-аас 20000" гэснийг "10000- 25000", "5000-аас 30000" гэснийг "50000-100000", 5 дахь заалтын "10000-аас 50000" гэснийг "50000-100000", "100000-аас 250000" гэснийг "500000- 1000000", 7 дахь заалтын "100000-аас 200000" гэснийг "500000- 1000000" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.. Банкны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "барьцаанд авах"; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "түүнд"; 27 зүйлийн 11 дэх хэсгийн "урьдчилан"; 37 дугаар зүйлийн "банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгож,"; 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "буюу өмч хөрөнгөтэй холбогдсон асуудлаар иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй"; 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгож,"; 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүчингүй болж"; 46 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дор дурьдсан хугацаанд" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 5 дахь заалт; 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт; 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх