A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "журмыг Монголбанк тогтооно." гэснийг "харилцааг хуулиар зохицуулна." гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ", төлөөлөгчийн газар", 282 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монголбанкнаас зөвшөөрөл авсан" гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 282 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 284 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх