- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
