- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "батлан даалт", 16 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 2 дахь заалтын "батлан даалтын" гэсний урд "баталгаа," гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийг "Банкийг татан буулгах, түүнтэй холбогдон үүсэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахад Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасныг баримтална" гэж өөрчилсүгэй 3 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
