A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. 1/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, байгууллага аж ахуйн нэгжийг 250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна". 2/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: 2. Бүтээлд хэрэглэх таних тэмдгийг хуурамчаар үйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна". 2 дугаар зүйл. Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

Хэвлэх