A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. 1/6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн ажлыг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ: 1/ зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авч хянан шийдвэрлэх; 2/ бүтээлийн гэрчилгээ олгох; 3/ бүтээлийн талаархи мэдээллийг хэвлэн нийтлэх; 4/ бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх; 5/ зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх; 6/ зохиогчийн хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эх бүтээл хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон арга хэмжээ авах; 7/ Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжэнд зохион байгуулах; 8/ тодорхой бүтээлийн зохиогчийн эрхийг өөрийн болон гадаад оронд төлөөлөн хамгаалах; 9/ бүтээлийн болон түүнтэй холбоотой гэрээний улсын бүртгэл хөтлөх; 10/ бүртгэлийн гэрчилгээний загвар тогтоох; 11/ зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох; 12/ зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж зөвшөөрөл олгох. 2. Оюуны өмчийн газар нь үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжнэ". 2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хуулийн "Зохиогчийн эрхийн байгууллага" гэснийг "Оюуны өмчийн газар" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх