- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1З дахь заалт, мөн зүйлийн З дахь хэсэг, 61 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн З дахь хэсгийг тус тус нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: "5/Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд болон харьяалалгүй хүн." 2/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1З дахь заалт: "13/оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах." 3/ 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "З.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална." 4/ 61 дугаар зүйл: "61 дугаар зүйл.Хамтын удирдлагын байгууллага 1.Зохиогч, уран бүтээлчид эрхээ хамгаалуулах зорилгоор төрийн бус байгууллага болох Хамтын удирдлагын байгууллага байгуулж болно. 2.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа Оюуны өмчийн газартай гэрээ байгуулж ажиллана. Хамтын удирдлагын байгууллага, Оюуны өмчийн газар хамтран ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. З.Хамтын удирдлагын байгууллага нь өөрийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар дараахь үйл ажиллагаа явуулах эрхтэй: 1/бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүдтэй гэрээ байгуулах; 2/бүтээл ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гишүүний нэрийн өмнөөс гэрээ байгуулах; З/Оюуны өмчийн газартай хамтарч бүтээл ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох; 4/бүтээл ашиглуулсны төлбөр хураах, гишүүдэд хуваарилах; 5/гишүүдийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газартай хамтарч шалгалт хийх, холбогдох арга хэмжээ авах. 4.Хамтын удирдлагын байгууллага нь гишүүдийнхээ бүтээлийг ашиглуулснаас олсон орлогын 1О хувийг Оюуны өмчийн газарт үлдээнэ." 5/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: "5/төлбөртэй ашиглуулах. Зохиогч бүтээлээ бусдад төлбөртэй ашиглуулах онцгой эрхтэй." 6/ 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6.Гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээлийн хамгаалалтын хугацаа бүтээл туурвисан өдрөөс хойш 25 жил байна." 7/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5.Энэ зүйлд заасан дуу авиа, дүрс бичлэгийн хамгаалалтад дор дурдсан зүйл хамаарна: 1/Монгол Улсын иргэний үйлдвэрлэсэн дуу авиа, дүрс бичлэг; 2/Монгол Улсад анх үйлдвэрлэгдсэн дуу авиа, дүрс бичлэг; З/Монгол Улсад анх нийтийн хүртээл болгосон дуу авиа, дүрс бичлэг." 8/ 22 дугаар зүйлийн З дахь хэсэг: "З.Энэ зүйлд заасан радио, телевизийн нэвтрүүлгийн хамгаалалтад дор дурдсан зүйл хамаарна: 1/төв байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг радио, телевизийн байгууллагын нэвтрүүлэг; 2/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг дамжуулагчаас дамжуулсан радио, телевизийн нэвтрүүлэг." 2 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12 дахь заалт, мөн зүйлийн 2, З, 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай: 1/ З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12 дахь заалт: "11/өөрийн зорилго, бүтэц, агуулгаараа оюуны бүтээл болох лавлах, толь бичиг, зохиолын цоморлиг, бусад мэдээллийн сангийн эмхтгэл. Ингэхдээ тэдгээрийг агуулж байгаа эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй; 12/урьд туурвисан бүтээлийг ашиглан түүний үндсэн дээр бий болгосон хялбаршуулсан бичвэр, орчуулга, хөгжмийн болон урлагийн бусад бүтээлийн зохиомж, найруулга зэрэг үүсмэл бүтээл." 2/ 3 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг: "2.Дараахь зүйлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцохгүй: 1/хууль тогтоомж, эрх зүйн бусад акт; 2/шүүхийн шийдвэр, албан ёсны баримт бичиг; З/шүүх хуралдаан болон улс төрийн хурал, цуглаанд хэлсэн үг; 4/энэ хэсгийн 1, 2, З дахь заалтад заасан баримт бичгийн орчуулга; 5/тоо, баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ; 6/аливаа санаа, арга ажиллагаа, ажлын арга барил буюу математикийн үзэл баримтлал. З.Ардын урлагийн бүтээлд тулгуурлан бүтээсэн, өөрчлөн сайжруулсан, үзүүлбэр болгон тоглосон, эмхэтгэсэн, кино, дуу авиа, дүрс бичлэг болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь энэ хуулиар хамгаалагдана. 4.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл нь туурвисан өдрөөс эхлэн хамгаалагдах бөгөөд зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцлийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж болно." 3/ 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Албан үүргээ гүйцэтгэх журмаар бүтээл туурвисан зохиогч тухайн байгууллагатай хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол уг бүтээлийн зохиогчийн эрхийг эдэлнэ." 4/ 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Бүтээлийн хэвийн ашиглалтыг зөрчихгүйгээр, түүнчлэн зохиогчийн эрх, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хөндөхгүйгээр түүнийг хуулбарлаж болно." 5/ 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг: "1.Энэ хуулийн уран бүтээлчид холбогдох заалт нь дараахь хүмүүст хамаарна: 1/Монгол Улсын иргэн-уран бүтээлч: дуучин, жүжигчин, циркчин, удирдаач, бүжигчин, уран уншигч, хөгжимчин; 2/тоглолт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа, энэ хуулиар хамгаалагдсан дуу авианы бичлэгт бичигдсэн, дуу авианы бичлэгт бичигдээгүй боловч энэ хуулиар хамгаалагдсан радио, телевизийн нэвтрүүлэгт орсон гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан уран бүтээлч бүтээлийнхээ хувьд дараахь эрх эдэлнэ: 1/нэр хэрэглэх буюу нэрээ дурдуулах; 2/бүтээл нь халдашгүй байх; 3/бүтээлээ гэрээний үндсэн дээр аливаа арга хэлбэрээр бусдад ашиглуулах, түүний төлөө үнэ хөлс авах; 4/эх бүтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бусад эрх; 5/өөрийн бүтээл /тоглолт/-ийг бичлэгт буулгах, уг бичлэгийг бусад этгээд олшруулахад зөвшөөрөл олгох; 6/өөрийн бүтээл /тоглолт/-ийг нийтэд танилцуулах зорилгоор нэвтрүүлэх зөвшөөрөл олгох." 6/ 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4.Уран бүтээлч, дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгчийн зохиогчийн эрхийг хамгаалах хугацаа нь бичлэг хийгдсэн өдрөөс, эсхүл тоглолт болсон өдрөөс хойш 5О жил байна." 7/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч иргэнийг 5000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох, шүүгч иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хүртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, зохиогчийн эрх зөрчсөн бүтээлийг хураана." З дугаар зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн тавдугаар бүлгийн нэрийг "Уран бүтээлч, дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгч, радио, телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрх" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "чансаа" гэснийг хассугай. 5 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн З дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
