A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гаалийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт тус тус нэмсүгэй: 1/ 71 дүгээр зүйл: "71 дүгээр зүйл. Гаалийн түр агуулах 1. Гаалийн нутаг дэвсгэрт гаалийн түр агуулах байна. 2. Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгалж болно. 3. Гаалийн түр агуулахад оруулсан бараа, түүний сав, баглаа боодол, лац, ломбонд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулж болохгүй. 4. Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр тээврийн байгууллага, эсхүл эзэмшигчийн мэдэлд хадгалуулж болно. Энэ тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад байгаа гэж үзнэ. 5. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад 2 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/-аас илүү хугацаагаар хадгалахгүй. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/ хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно." 2/ "34 1 дүгээр зүйл: 341 дүгээр зүйл. Барааг гаалийн хяналтын дор хүргэх 1.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг нэвтрүүлсэн этгээдийг илрүүлэх зорилгоор гаалийн байгууллага уг барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэж болно. 2. Барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно." 3/ 73 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураан авах, хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна." 4/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 20 дахь заалт: "20/ "барааг гаалийн хяналтын дор хүргэх" гэж гаалийн байгууллагаас Монгол Улсын олон улсын гэрээний, эсхүл бусад улсын гаалийн болон эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор гаалийн хилээр хяналтын дор оруулах, дамжин өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ." 2 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн гарчигт "Тээврийн" гэсний өмнө "Бараа,"; 84 дүгээр зүйлд "тээврийн хэрэгслийн үнийг" гэсний дараа "болон 82; 83 дугаар зүйлд заасан татвар, торгуулийг"; гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 88 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн "зориулалтын" гэснийг "түр"; 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дугаарыг "2" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 19 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн "гаалийн зориулалтын агуулах," гэснийг хассугай. 5 дугаар зүйл. Гаалийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Хэвлэх