A

A

A

Бүлэг: 1979

ОЙН ТУХАЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ойн тухай хуулийн 3, 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Ойн санг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтооно."; 2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор ойн нөөц бүхий аймгийн Засаг даргын тамгын газарт ойн асуудал хариуцсан албан тушаалтан ажиллуулж болно." 2 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "хуш" гэсний дараа "нарс" , мөн хэсгийн 3 дахь заалтын эхэнд "эцсийн аажим огтлолтынхоос бусад тохиолдолд" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн гарчиг: "Ойг өмчлөх, эзэмших, ашиглах" ; 2/3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг: "2.Төрийн захиргааны төв байгууллага нь ойн нөөцийг аймаг, нийслэл, сумын эзэмшилд олгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн санг тодорхой хугацаа, нөхцөл, болзол, төлбөртэйгээр аж ахуйн нэгж, байгууллагад дангаар, иргэнд дундын хэлбэрээр эзэмшүүлж, ашиглуулж болно. 3.Хууль тогтоомж болон гэрээ, эрхийн бичгийн дагуу төлбөр төлж бэлтгэсэн мод, түлээ, ойн дагалт баялаг, түүнчлэн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад хэлбэрээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, мод нь тэдгээрийн өмч болно."; 3/17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзолын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглалтын бүсийн ойд хэрэглээний мод, түлээ бэлтгэн ашиглаж болно."; 4/18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүний үйл ажиллагааны улмаас байгалийн тэнцвэрээ алдсан ойг нөхөн сэргээх, ойг хамгаалах арга хэмжээ авах зорилгоор ойн сангийн ашиглалтыг 3 хүртэл жилийн хуагцаагаар зогсоож болно." ; 5/23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэсэн талбайг өөрийн хөрөнгөөр ойжуулж, аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан 2 буюу түүнээс дээш настай таримал ойг сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө. Огтолсон нэг модны оронд 5 буюу түүнээс дээш тарьц суулгац ургуулна." ; 6/25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Төрийн захиргааны төв байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр, ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод, түлээний дээд хязгаарыг нийслэл, аймаг тус бүрээр тогтооно. " ; 7/26 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг: "1.Ахуйн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хязгаарт багтаан гаргана. 2.Төрийн захиргааны төв байгууллага нь мод бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагаар дараахь нөхцөлийг харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэрийг гаргана: 2.1.ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ; 2.2.мод бэлтгэх техник, технологийн болон мод ашиглалтын түвшин; 2.3.аймгийн Засаг даргын санал, дүгнэлт. 3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргын томилсон албан тушаалтантай гэрээ байгуулж, төлбөрийг төлсний дараа сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн бичиг авна." ; 8/27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан сумын Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч тус тус олгоно." ; 9/28 дугаар зүйлийн 3 дахь заалт: "3/ойн нөөц ашигласны төлбөрийг эрхийн бичиг авахын өмнө төлсөн байх;" ; 10/30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Ойгүй буюу ойн нөөц багатай аймаг, сумын болон нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түлээний хэрэгцээг хангах зорилгоор ойн нөөцтэй аймаг, сумын нутагт мод бэлтгэх асуудлыг зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зохицуулна." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх