- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлд 4, 5 дахь хэсэг, 28 дугаар зүйлд 7 дахь заалт нэмсүгэй: 1/27 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг: "4.Зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг бэлтгэсэн газраас нь өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах тохиолдолд мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоно. 5.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээний загвар, олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална." 2/28 дугаар зүйлийн 7 дахь заалт: "7/зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ авна." 2 дугаар зүйл. Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "зохих" гэсний дараа "гарал үүслийн гэрчилгээ," гэж; "…түлээ бэлтгэсэн" гэсний дараа "тээвэрлэсэн, худалдсан," гэж; "… хууль бусаар бэлтгэсэн" гэсний дараа ",тээвэрлэсэн" гэж тус тус нэмсүгэй. З дугаар зүйл. Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "2.Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо бэлтгэж ашигласан модыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр нь, ойн дагалт баялгийн нөхөн төлбөрийг түүнийг мөнгөн үнэлгээгээр тогтооно." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
