- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 15, 17 дугаар зүйлийн 2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 19, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/16 дугаар зүйлийн 15 дахь заалт: "15/агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;" 2/17 дугаар зүйлийн 2 дахь заалт: "2/байгалийн ургамал ашигласны төлбөр;" 3/18 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг: "2. Засгийн газар нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 15-19-д заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно. 3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно." 4/ 19 дүгээр зүйл: " 19 дүгээр зүйл. Үндэсний татварын албаны тогтолцоо Үндэсний татварын алба нь Үндэсний татварын ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын улсын байцаагчаас бүрдэнэ." 5/21 дүгээр зүйл: "21 дүгээр зүйл.Үндэсний татварын албаны удирдлага 1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна. 2.Үндэсний татварын ерөнхий газар Сангийн сайдын, нийслэл, аймгийн татварын газар, хэлтэс Үндэсний татварын ерөнхий газрын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч нийслэл, аймгийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана. 3.Үндэсний татварын ерөнхий газар бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана. 4.Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь нийслэл, аймгийн татварын газар, хэлтсийн даргыг, нийслэлийн татварын газрын дарга нь дүүргийн татварын хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилно. 5.Татварын улсын байцаагчийг түүний шууд харъяалдаг татварын албаны дарга томилно." 6/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "2/анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасан жишгээр татвар ногдуулах;" 7/28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Татварын улсын байцаагч дүрэмт хувцас үнэ төлбөргүй хэрэглэнэ. Татварын улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална." 2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуульд дор дурдсан агуулгатай 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "е" дэд заалт тус тус нэмсүгэй: 1/2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна." 2/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "е" дэд заалт: "е) татварын өр төлбөрийг барагдуулах;" 3 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтын "хүн" гэсний дараа ", Монгол Улсад орлого олж байгаа оршин суугч бус этгээд" гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын "байгууллага" гэсний дараа ", сан" гэж; 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх тооцоо хийсэн этгээдэд төлбөр тооцооны ажил, үйлчилгээний хөлс, шимтгэл олгохгүй" гэж; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын а-гийн "зогсоох", б,в,г-ийн "хураах" гэсний өмнө "бүрмөсөн" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн тогтоосон журмын дагуу" гэснийг; 16 дугаар зүйлийн 11 дэх заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн нэр, мөн хуулийн хоёрдугаар бүлгийн нэр, мөн бүлгийн 15 дугаар зүйлийн нэрээс бусад Татварын ерөнхий хуулийн"Монгол Улсын татварын" гэснийг " Монгол Улсын үндэсний татварын" гэж, "улсын татварын" гэснийг "үндэсний татварын" гэж, "татварын байцаагч" гэснийг "татварын улсын байцаагч" гэж; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "0,3" гэснийг "0,5" гэж, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "е" гэснийг "ж" гэж; 27 дугаар зүйлийн "байж болно" гэснийг "байна" гэж тус тус өөрчилсүгэй. 6 дугаар зүйл. 1.Энэ хуулийг 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2.Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
