A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 2,3 дахь хэсэг нэмсүгэй: "2.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны бүтцэд татварын хэрэг бүртгэх нэгж байна. 3.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана.Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно." 2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "4/нэмэгдсэн өртгийн албан татвар;" 3 дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх