- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2003 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Иргэний хууль" гэсний дараа "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 8 дугаар зүйлийн З дахь хэсэг: "З.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг анхны удаа үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө." 2/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн З дахь заалт: "3/ өмчийн газрын кадастрын зураг." З дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн З, 4 дэх хэсгийн дугаарыг 4, 5 гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
