A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2003 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх үйл ажиллагааг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ." 2 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 1З дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Хууль зүйн сайд" гэснийг "үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. З дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө.. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх