A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ /энэ хуулийг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: "1/ 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: 2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 2/ 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: 4.Химийн зэвсгийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт ашигладаг химийн хорт бодисын холбогдолтой үйл ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлж, тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 3/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт: 10/ Монгол Улсад хэрэглэхийг хязгаарласан, хориглосон химийн хорт бодисын жагсаалтыг боловсруулж баталгаажуулах." 2 дугаар зүйл.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "амьтанд" гэсний дараа "аюултай,", 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "чанараар нь" гэсний дараа "онцгой тэсрэмтгий, тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, исэлдүүлэгч, онцгой шатамхай, шатамхай, онцгой идэмхий, идэмхий, онцгой цочроомтгой, цочроомтгой", 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "байгууллага" гэсний дараа "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран", 7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хортой" гэсний өмнө "тэсрэмтгий, исэлдүүлэгч, шатамхай, идэмхий, цочроомтгой", 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын "импортлоход" гэсний дараа "салбар зөвлөлөөс дүгнэлт гаргуулж", мөн зүйлийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "онцгой хортой" гэсний өмнө "онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой," гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "3.Химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалтын талаархи бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөх эрх бүхий орон тооны бус үндэсний /цаашид "Зөвлөл" гэх/ болон салбар зөвлөл төв, орон нутагт ажиллах бөгөөд Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална." 4 дүгээр зүйл.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтаас "болон химийн зэвсгийн" гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх