- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ /энэ хуулийг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "худалдах болон худалдан авахад" гэснийг "худалдахад", 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч бүртгүүлнэ." гэснийг "сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлнэ.", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис ашиглах" гэснийг "Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл. Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "экспортлох," гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
