A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4,6 дахь заалт, 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын "а","в" дэд заалт, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3,5 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,5 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 6 дахь заалтыг "8" дахь хэсэг болгон, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйл: "3 дугаар зүйл. Албан татвар төлөгч 1. Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн /цаашид "иргэн" гэх/, харъяалалгүй хүн, Монгол Улсад орлого олж байгаа Монгол Улсад оршин суугч бус этгээд албан татвар төлөгч байна. 2. Монгол Улсад татварын жилийн аль ч үед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харъяалалгүй хүн, гадаадад томилогдон сууж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч гэнэ. Байнга оршин суугч татвар төлөгч нь Монгол Улсад болон гадаадад олсон орлогоосоо албан татвар төлнө. 3. Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харъяалалгүй хүнийг түр оршин суугч татвар төлөгч гэнэ. 4. Байнга болон түр оршин суугчаас бусад татвар төлөгчийг Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч гэнэ. Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсад олсон орлогоосоо албан татвар төлнө. 5.Үндэсний татварын алба татвар төлөгчийг дараах журмаар бүртгэнэ: 1/ байнга буюу түр оршин суугч татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авна; 2/ татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөнө; 3/ татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгоно. Бүртгэлийн маягт, татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална; 4/ аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэнэ." 2/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/ хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого;" 3/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "6/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;" 4/ 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын "а","в" дэд заалт: "а/ үл хөдлөх хөрөнгө худалдсанаас олсон орлогын дүнгээр; в/ хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр;" 5/ 6 дугаар зүйл: "6 дугаар зүйл. Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох Хувийн мал бүхий иргэний малаас жилд олох орлогын хэмжээг малын ашиг шим, тухайн нутаг дэвсгэр дэх мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнийг үндэслэн малын төрлөөр болон нийт дүнгээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Төсвийн жилд мал бүхий иргэний малаас олох орлогын хэмжээг тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно." 6/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Монгол Улсад байнга болон түр оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,3,4,9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогын жилийн дүнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна:

Хэвлэх

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ (төгрөгөөр) Албан татварын хувь, хэмжээ
0-576000 10 хувь
576001-1152000 57600 төгрөг дээр 576000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ.
1152001, түүнээс дээш 172800 төгрөг дээр 1152000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ.

Хэвлэх

7/ 8 дугаар зүйлийн 3 дахь заалт: "3/ үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар;" 8/ 8 дугаар зүйлийн 5 дахь заалт: "5/ Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хувийн мал бүхий иргэний тодорхойлогдсон орлогод 2-5 хувиар." 9/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ мал бүхий өрхийн богд шилжүүлснээр 150 толгой богд ногдох орлого. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь өрхийн 5-аас дээш гишүүн бүрт 10 богоор бодож татвараас чөлөөлж болно. Гэхдээ өрх бүрт татвараас чөлөөлөгдөх малын тоо 200 богоос хэтрэхгүй. Малыг богд шилжүүлэх/зөвхөн татварын тооцоонд/-дээ тэмээ, адуу, үхэр тус бүрийг 2, хонь, ямаа тус бүрийг 1 гэсэн итгэлцүүрээр шилжүүлнэ. тухайн жилд албан татвар ногдуулсан мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримтыг үндэслэн уг малын татвар ногдох орлогыг нийт татвар ногдох орлогоос хасна." 10/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэр: "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,3,4,9 дэх заалт, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна. 11/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь өгүүлбэр: "Энэ тухай жилийн эцэст болон татвар төлөгч шилжих бүрд орлого, татвар тодорхойлох хуудсанд нь тэмдэглэл хийж баталгаажуулна." 12/ 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "8.татвар төлөгч энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,3,4,9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлого авдаг бол уг орлогод энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулан төлж, орлого, татвар тодорхойлох хуудсаар албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ." 13/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 7 дахь хэсгийн 3,5-д заасан албан татварын жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор, татварын албанд тушаана." 14/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2. Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "б","д"-д заасан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулах заалтыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалтыг нэмсүгэй: 1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-ын "в","г","д" дэд заалт: "в/хөрөнгө түрээслүүлсний орлого,адилтгах бусад орлого; г/ эрхийн шимтгэлийн орлого /зохиогчийн эрх, программ хангамж, патент, зураг төсөл, загвар, барааны тэмдэг, ноу-хау болон кино, видеобичлэг, аудиобичлэг, бусад төрлийн бичлэг ашигласны буюу ашиглах эрх эдэлсний төлбөр гэх мэт/; д/ зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого." 2/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7,8 дахь заалт: "7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал; 8/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого;" 3/ 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын "д","е" дэд заалт: "д/ зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын дүнгээр; е/ эрхийн шимтгэлийн орлогын дүнгээр." 4/ 5 дугаар зүйлийн 4,5,6,7,8 дахь заалт: "4/ хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлогыг нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардлыг хассан зөрүүгээр; 5/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал болон түүнтэй адилтгах орлогын дүнгээр; 6/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогын дүнгээр; 7/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогын дүнгээр; 8/ бусад орлогын дүнгээр." 5/ 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: "5. Аж ахуйн нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ: а/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогыг олгохдоо 40 хувиар; б/ бараа, материал, түүхий эд худалдаж авахдаа үнийн дүнгийн 3 хувиар; Аж ахуйн нэгж, байгууллага суутгасан албан татварыг төсөвт шилжүүлж, энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна." 6/ 8 дугаар зүйлийн 6,7,8,9,10 дахь заалт: "6/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар; 7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогод 10 хувиар; 8/ эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар; 9/ гадаад оронд эмнэлэг болон урлаг, уран сайхан, эрдэм шинжилгээ, сурталчилгаа зэрэг оюуны үйлчилгээ явуулсан иргэний уг орлогод Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 хувиар; 10/ Монгол Улсад байнга оршин суугч нь татвар төлөгчийн дугаараа орлого олгогчид тэмдэглүүлээгүй бол түүний энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1,3,4,5,6,7,8-д заасан орлогод энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулна." 7/ 81 дүгээр зүйл: "81 дүгээр зүйл. Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээ Монгол Улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн энэ хуулийн 8 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ. Энэ нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 9 дэх заалтад хамаарахгүй." 8/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10,11,12,13 дахь заалт: "10/ Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага болон олон улсын бусад байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэний орлого; 11/энэ хэсгийн 10 дахь заалтад заасан ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн гадаад дахь эх үүсвэрээс олсон орлого; 12/ иргэд өөрсдийн орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зориулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг зөвхөн тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ; 13/ их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн сургалтын төлбөрийн төлсөн дүнг дотоодын тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын төлбөрийн жишгээр бодон, иргэний тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч, хөнгөлөлт үзүүлнэ." 9/ 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "3. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлогод ногдох жилийн татвараас 36000 төгрөгийн татварыг хөнгөлнө." 10/ 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4. Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа Монгол Улсад байнга оршин суугчийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө." 11/ 10 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг: "5. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1,6,7 дахь заалт болон 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. 6. Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого, эрхийн шимтгэлийн орлого олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4,8 дахь заалт болон 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ." 12/ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5. Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан албан татварын жил, улирлын тайланг уг орлогыг хуваарилан олгосноос хойш 15 хоногийн дотор татварын албанд тушаана." 3 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн хэсгийн 3 дахь заалтын "хувиараа" гэснийг, мөн хэсгийн 5 дахь заалтын "а"-гийн "хувьцаа, үнэт цаас," гэснийг, мөн заалтын "б"-ийн "хадгаламжийн хүүгийн орлого, хөрөнгө түрээслүүлсний орлого, адилтгах бусад орлого " гэснийг, 5 дугаар зүйлийн 2 дахь заалтын "а"-г, мөн заалтын "б"-ийн "хувиараа", "хувиараа хөдөлмөр" гэснийг, мөн заалтын "в"-ийн "а" гэснийг, мөн зүйлийн 3 дахь заалтын "б"-г, мөн заалтын "г"-ийн, "хадгаламжийн хүүгийн дүнгээр" гэснийг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 2,3 дахь хэсэг,5 дахь хэсгийн 5 дахь заалтын "хувиараа хөдөлмөр" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8, 9 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "а","б"-ийн "нэмэгдэл, тэтгэмж" гэсний дараа "нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, хоол, байрны үнийн хөнгөлөлт гэх мэт/" гэж, 5 дугаар зүйлийн 2 дахь заалтын "б"-ийн "нийгмийн даатгалын" гэсний өмнө "эрүүл мэнд", "төлбөрийг" гэсний өмнө "хураамж" гэж, 8 дугаар зүйлийн 4 дэх заалтын "хадгаламжийн" гэсний өмнө "зээлийн болон", мөн заалтын "хүүгийн" гэсний дараа "орлого, адилтгах бусад" гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "тэтгэмж" гэсний дараа "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа оршуулгын тэтгэмж" гэж тус тус нэмсүгэй. 6 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг "9/" гэж, 5 дугаар зүйлийн 1 дэх заалтын "а"-ийн "орлогын нийлбэр дүнгээр" гэснийг "орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр" гэж, 8 дугаар зүйлийн 1 дэх заалтын "60000 хүртэл төгрөгийн шагналд 3 хувиар, 60001, түүнээс дээш төгрөгийн шагналд 5 хувиар" гэснийг "шагналд 15 хувиар" гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "сүүний" гэснийг "хор саармагжуулах ундааны" гэж, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг "7" гэж, мөн хэсгийн 1-ийн "25" гэснийг "15" гэж, 2 дахь заалтын "борлуулснаас хойш 10 хоногийн дотор" гэснийг "дараа улирлын эхний сарын 15-ны дотор" гэж, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "5 дахь хэсгийн 2,4-т" гэснийг "7 дахь хэсгийн 2-т," гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "6 дахь" гэснийг "8 дахь" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Сангийн сайд" гэснийг "Үндэсний татварын ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй. 7 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх