- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1.Монгол Улсад байнга болон түр оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогын жилийн дүнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна:
Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ | Албан татварын хувь, хэмжээ |
0-2400000 | 10 хувь |
2400001-4800000 | 240000 төгрөг дээр 2400000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ |
4800001, түүнээс дээш | 720000 төгрөг дээр 4800000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ |
2 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 5 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A

