A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 81 дүгээр зүйлийн "8 дугаар зүйл," гэсний дараа "4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт," гэж; 8 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "1, 3, 4, 5, 6, 7, 8" гэсний дараа "болон 7 дугаар зүйлийн 5" гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана." 2/ 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "2. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана." 3/ 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг: "5. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж, харъяалагдах татварын албанд тушаана." 3 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Гадаад валютаар олсон орлогыг тооцохдоо уг валютыг банкинд худалдах буюу Монголбанкнаас тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлнэ." гэснийг "Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ." гэж; 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "2003" гэснийг "2005" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "байгууллага болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан олон улсын бусад" гэснийг хассугай. 5 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх