- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/ 2 дахь хэсэг: "2.Арилжааны банк иргэний хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ." 2 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "б" заалтын "үнийн дүнгийн З хувиар;" гэсний дараа "Энэ заалт нь түүхий ноос, ноолуур, арьс ширэнд хамаарахгүй."; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Алдарт" гэсний өмнө "Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр"; мөн хэсгийн 10 дахь заалтын "болон" гэсний дараа "Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх заалт: "1/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагналын 5000000 хүртэлх төгрөгийн орлогод 5 хувиар, 5000001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар;" 4 дүгээр зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсгийн "36000" гэснийг "48000"; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "1000" гэснийг "10000" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "болон түр", 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Тэтгэмжийн хуулийн дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс бусад тэтгэмж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа оршуулгын тэтгэмж", мөн зүйлийн 4 дэх заалтын "тэтгэвэр," гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
