- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 4 дэх догол, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 5 дахь заалт, 7 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "8/ эрхийн шимтгэлийн орлого" 2/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 4 дэх догол: "Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаатай ашиглахаар бодож үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар байгуулна.
Үндсэн хөрөнгийн бүлэг | Ашиглах хугацаа /жилээр/ |
1.Байшин, барилга, байгууламж | 40 |
2.Машин, механизм, техник, тоног төхөөрөмж | 10 |
Үүнээс: шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилтын болон тэргүүний технологи, экспортын болон уул уурхайн үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, дэд бүтцийн салбарын тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмж | 5 |
3.Бусад үндсэн хөрөнгө | 10 |
Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй." 3/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "1/ энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан болон хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод дараахь хувь хэмжээгээр албан татвар ногдуулна: а/ 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 0-100 000 000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 хувиар; 100 000 001 ба түүнээс дээш төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15 000 000 төгрөг дээр 100 000 000 төгрөгнөөс дээш орлогын дүнгийн 40 хувиар нэмж татвар ногдуулна. б/ Тэг /0/ ба түүнээс дээш төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 30 хувиар татвар ногдуулна. Энэ заалтад дурдсан татварын хувь хэмжээг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 4/ 6 дугаар зүйлийн 3 дахь заалт: "3/ эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар" 5/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт: "5/ үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар;" 6/ 7 дугаар зүйл: "7 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх 1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: 1/Засгийн газрын зээллэгийн хүүгийн орлого; 2/төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив; 3/санхүү, татварын байгууллагад бүртгүүлж, боловсролын байгууллагад хандивласан татвар төлөгчийн мөнгөн хөрөнгө; 4/ донорын цус, цусан бүтээгдэхүүний орлого; 2. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогод болон түүнийг гадаадад гуйвуулах үед энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ногдуулах татвараас тус тус чөлөөлнө. 3.Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө." 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,5,6,7 дахь заалт: "4/ төрийн бус байгууллага; 5/ шашны байгууллага; 6/ төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 7/ энэ хэсгийн 1-6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд." 2/ 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "төлөөлөгчийн газар" гэдэгт: 1/ аж ахуйн үйл ажиллагаагаа бүрэн буюу хэсэгчлэн хэрэгжүүлж буй татвар төлөгчийн байнгын байр; 2/ барилгын талбай, монтажлах буюу угсрах объект, түүнчлэн эдгээр объектуудтай холбоотой хяналтын үйл ажиллагаа; 3/ байгалийн нөөц баялгийг эрж хайх зориулалттай тоног төхөөрөмж, барилга байгууламж, өрөмдлөгийн цамхаг, үүнтэй холбоотой хяналтын үйл ажиллагаа; 4/ худалдаа хийх, үйлчилгээ үзүүлэх газрыг тус тус хамааруулна." 3/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт: "15) гадаад валютын арилжаанаас олох орлого;" 4/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/ Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсад олсон дараахь орлогод 20 хувиар албан татвар ногдуулна: а/Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого; б/зээлийн хүү, батлан даалт гаргасны төлбөр; в/эрхийн шимтгэлийн орлого, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого; г/Монгол Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хүнд үзүүлсэн техникийн болон бусад үйлчилгээний орлого." 5/ 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг: "3.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан татвар төлөгч нь өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар албан татвар ногдуулна. 4.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогод 20 хувиар албан татвар ногдуулна." 6/ 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 6, 7-д заасан орлогод ногдох албан татварыг уг орлогыг олгож байгаа байгууллага, аж ахуйн нэгж суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ." 3 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн "Дараахь аж ахуйн нэгж" гэсний өмнө "1." гэж; мөн зүйлийн 1-ийн "компани, хоршоо" гэсний дараа "нөхөрлөл" гэж, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "нийгмийн даатгалын" гэсний өмнө "эрүүл мэнд" гэж; "элэгдэл, хорогдлын шимтгэл" гэсний дараа "урсгал засварын болон түр барилгын зардал, барилгын төсөвт тусгагдсан шагнал, гадаадын валютын арилжаанаас гарах алдагдал" гэж; "байгалийн нөөц ашигласны" гэсний дараа "хураамж" гэж; 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн нэг дэх доголын дараа "Банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно.", "Зар сурталчилгааны зардал, ажиллагсадын сургалт, давтан сургалтын зардлыг гүйцэтгэлээр нь тооцох боловч, тэдгээрийн нийлбэр нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын татвар ногдуулах орлогын 5 хувиас хэтэрч болохгүй.", "Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан материал, үндсэн ба туслах түүхий эд, сэлбэг хэрэгсэл, түлш шатахууны зардлыг тэдгээрийн жигнэсэн дундаж үнээр тооцно" гэж; хоёр дахь доголын "Хөрөнгө оруулалт болон" гэсний дараа ""их" гэж; "засварын зардал" гэсний дараа "бүх төрлийн шагнал, урамшуулал, тэтгэмж, бусдад өгсөн хандив, бэлэг дурсгал, хүлээн авалт, хэвлэл захиалга, ажиллагсдад олгож байгаа байр, орон сууцны хөлсний болон унаа, хоол, байр түлшний хөнгөлөлт" гэж; 9 дүгээр зүйлийн "Энэ хууль" гэсний өмнө"1" гэж; мөн зүйлийн 2 дахь хэсэг болгож "Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод албан татвар ногдуулах заалтыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэсэн хэсэг тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтын дугаарыг "16/" гэж; 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн"10-12-д" гэснийг "10-12,15,16-д" гэж; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын"6-7" -д гэснийг "7" гэж; мөн хэсгийн 5-ын "9,14-д" гэснийг "6,8,9,14-д" гэж; 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийн "60 хувиар" гэснийг "40 хувиар" гэж; мөн хэсгийн 6-гийн "10 хувиар" гэснийг "15 хувиар" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "үнэт цаас", "үнэт цаасыг" гэснийг хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A

