- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 5, 6, 7, 8, 9 дэх заалт нэмсүгэй: "5/нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн орлого; 6/Монголбанкны орлого; 7/нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого; 8/нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив; 9/аж ахуйн нэгж, байгууллагаас боловсролын санд өргөсөн хандив. Хандивласан эд хөрөнгийг үнэлэх журмыг Засгийн газар тогтооно." 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг нэмсүгэй: "5.Дараахь салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс орлогын албан татварын дор дурдсан хөнгөлөлт үзүүлнэ: 1/цахилгаан, дулааны станц, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, авто, төмөр зам, агаарын тээврийн болон инженерийн барилга байгууламж, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт 10 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө; 2/үнэт металлаас бусад эрдсийн түүхий эд, нефть, хатуу түлш олборлох, боловсруулах, металлург, хими, төмөрлөг, машины үйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө. 6.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад салбарт байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолж байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас эхний З жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн З жилд 50 хувиар хөнгөлнө. 7.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад салбарт байгуулагдах гадаадын хөрөнгө оруулалттай аж аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлж болно. Уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тухай бүр шийдвэрлэнэ. 8.Гадаадын хөрөнгө оруулагч өөрт ногдох орлогоос тухайн аж ахуйн нэгжид дахин хөрөнгө оруулалт хийвэл оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг багасгаж тооцно. 9.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн салбарыг хамарч байвал тухайн аж ахуйн нэгжид үзүүлэх орлогын албан татварын хөнгөлөлтийг үйл ажиллагааны үндсэн салбараар нь тодорхойлно. 10.Өмч хувьчлах тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдсан аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг худалдаж авах хэлбэрээр байгуулагдах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ зүйлийн 4,5 дахь хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлт хамаарахгүй. 11.Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээг барьж байгуулах, үйлдвэрлэлийн үндсэн технологийг шинэчлэхэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, байгууллагыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр орлогын албан татвараас байгуулагдсанаас хойш эхний 10 жилд бүрэн чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө. 12.Энэ зүйлийн 10 дахь хэсгийн заалт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хэрэгцээнд эрчим хүч үйлдвэрлэх, өөрийн өмч, эзэмшлийн газар, барилга байгууламжийн дотор шугам сүлжээ барьж байгуулахад хамаарахгүй." З дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх