- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСО

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дараахь хэсэг нэмсүгэй: 1/ 7 дугаар зүйлийн 18 дахь хэсэг: "18. Энэ зүйлийн 5, 6, 11 дэх хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ийнхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуульд заасан хугацаа дуусахаас өмнө татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид олгосон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тэр хэмжээгээр нөхөн төлүүлнэ." 2 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "40" гэснийг "30" гэж; "1998" гэснийг "2004" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
