- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Банкны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт: "4/ Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад орны Засгийн газрын гаргасан хүсэлтээр." 2/7 дүгээр зүйл: "7 дүгээр зүйл. Банкны зар сурталчилгаа 1.Банкнаас хийх зар сурталчилгаа нь тухайн үеийн үйл ажиллагааг үнэн зөв тусгасан, хууль тогтооомжид нийцсэн байна. 2.Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж үзвэл хориглоно: 1/ тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлан, мэдээлэлтэй зөрчилдөж байвал: 2/ хууль тогтоомжид нийцээгүй бол". 3/ 24 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг: "3.Банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт материалыг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй. 4. Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг болон энэ зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Монголбанкнаас онцгой дэглэм тогтоох, эрх хүлээн авах арга хэмжээ авах үндэслэл болохгүй". 4/ 25 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5 дахь заалт: "5. Банкны гүйцэтгэх захирал хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана". 5/25 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг: "8. Банкны гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна: 1/ банк, санхүүгийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан, энэ салбарын удирдлага менежментийн ур чадвар, туршлагатай; 2/ зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй; 3/ ял шийтгэлгүй. 9. Банкны гүйцэтгэх захирал нь энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаагүй буюу шударга бус үйлдэл хийсэн, эсхүл мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны үр дүнг нь хангалтгүй гэж үзвэл түүнийг Монголбанкны Ерөнхийлөгч ажлаас нь түдгэлзүүлж, чөлөөлж болно". 6/251 дүгээр зүйл. "251 дүгээр зүйл. Монгол банкны санаачилгаар Банкны гишүүдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл хуралдах журам 1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд банкны гишүүдийн хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч буюу эрх хүлээн авагч зарлан хуралдуулна.Гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. 2.Банкны тухай хуулийн дагуу тухайн банкинд онцгой дэглэм тогтоох болон эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч буюу эрх хүлээн авагчийн санаачилгаар гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. 3.Банкны гишүүдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба онцгой дэглэм тогтоосон, эрх хүлээн авах арга хэмжээ хэрэгжүүлсэн тохиолдолд гишүүдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно. 4.Бүрэн эрхт төлөөлөгчболон эрх хүлээн авагчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно." 7/27 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: "11. Банкны дүрмийн сангийн бүтэц, гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрд Монголбанкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна. Дүрмийн сан нэмэгдүүлэх, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Монголбанк тогтооно." 8/281 дүгээр зүйл: "281 дүгээр зүйл. Банкны санхүүгийн тайланг нийтэд мэдээлэх. 1.Банк нь энэ хуулийн 28 дугаар зүйлийн шаардлагыг хангасан санхүүгийн тайланг улирал тутам, аудитаар баталгаажуулсан тухайн жилийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна. 2.Монголбанк нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг бүхэлд нь буюу хэсэгчлэн нийтлэхийг бүх банкнаас, эсвэл тодорхой нэр заасан банкнаас шаардаж болно. 1/ банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан: 2/ банкны гишүүн, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, газар, хэлтсийн удирдлага, хяналтын зөвлөлийн талаар: 3/ хуулийн этгээдийн статус, өмчлөлийн бүтэц бүрэлдэхүүн: 4/ санхүү, бүртгэлийн систем, дотоод хяналт 5/ банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл." 3. Монголбанк нь банкнаас нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол залруулахыг шаардана." 9/ 282 дугаар зүйл: "282 дугаар зүйл. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах Банк нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа Монголбанкнаас зөвшөөрөл авсан аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна. 2.Банкны санхүүгийн тайлан, баримт материалыг шалгаж баталгаажуулах зорилгоор банкны үйл ажиллагаанд аудит хийх зөвшөөрөл олгох журмыг Монголбанк батална. Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна." 10/283 дугаар зүйл: "283 дугаар зүйл. Аудитын дүгнэлтийг Монголбанкинд гаргаж өгөх 1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд хүргүүлнэ. 2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд даруй мэдээлнэ: 1/ төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэйбайдалд орж болзошгүй байгаа; 2/ тус банкны ажилтнууд өөрийн банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн." 11/284 дүгээр зүйл: "284 дүгээр зүйл. Аудитын үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгох 1.Монголбанк аудитын байгууллага /аудитор/-д олгосон зөвшөөрлийг дор дурдсан үндэслэлээр хүчингүй болгож гаргасан дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно: 1/ тухайн аудитын байгууллага нь санхүүгийн тайланг буруу баталгаажуулсан буюу аудитын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж хангалтгүй үйлчилгээ үзүүлсний улмаас банкинд хохирол учруулсан; 2/ аудитын үйл ажиллагааны явцад олж мэдсэн банкны нууцлалтай холбогдох мэдээллийг бусдад задруулсан, дамжуулсан нь нотлогдсонд; 3/ баталгаажуулсан тайлан, түүний дүгнэлттэй холбогдох материалыг Монголбанкинд зориудаар дутуу өгсөн буюу өгөөгүй; 4/ зориудаар хуурамч дүгнэлт гаргасан; 5/ Монголбанкнаас эрх авсан боловч тухайн аудитын байгууллагад аудитороор ажиллахаа больсон. 6/ банкны тухай болон аудитын тухай хууль тогтоомж зөрчсөн." 12/36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт: "7/банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх." 13/49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9 дэх заалт: "8/нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн банк буюу уг тайлан мэдээллийг нийтлүүлэх үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг 250000 хүртэл төгрөгөөр торгох." 9/энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчин хуурамч, худал ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол тухайн банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг 250000 хүртэл төгрөгөөр тус тус торгох." 2 дугаар зүйл. Банкны тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/,6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "7/санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;" 2/7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт: "3/шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажлын шаардлагаар эдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан" 3/20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "2/банкны гйүцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, бусад удирдлагын мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэгт шалгуурыг тус тус хангасан эсэх;" 4/25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт: "4/банкны гүйцэтгэх захирлыг Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох, түүнийг ажлаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;" 5/25 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг: "5. Банкны гишүүдийн болон төлөөлөн удирдах звлөлийн хурлыг энэ хуулийн 25 1 дүгээр зүйлийн болон Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 43, 44, 45, 47 дугаар зүйлээр зохицуулна." 6.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараахь шалгуурыг хангасан байна: 1/зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй; 2/тухайн банкны гишүүн; 3/ял шийтгэлгүй; 4/ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх." 6/27 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг: "1.Банк өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. 2.Дүрмийн сан нь банкны гишүүдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 1 тэрбум төгрөг байна. Дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк нэмэгдүүлэн тогтоож болно. 5.Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийг хангасан боловч ногдол ашиг хуваарилсаны дараа эдгээр үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилна." 7/28 дугаар зүйл: "28 дугаар зүйл. Санхүүгийн тайлан 1.Банкны санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мөнгөн хөрөнгийн тайлан, тайлбар, тодруулгаас бүрдэнэ. 2.Банкны санхүүгийн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна: 1/тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн; 2/санхүүгийн тайланг энэ хэсгийн 1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн огноог тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан; 3.Монголбанкны шаардсанаар банк нь санхүүгийн тайлангаа сар бүр гаргаж өгнө. Банкны санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт, нотлох баримтыг Монголбанк шаардах эрхтэй." 8/49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "6/тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 28 1 дүгээр зүйлийн дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол банкийг 1000000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 250000 хүртэл төгрөгөөр торгох," 3 дугаар зүйл. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "2, 3,5" гэсний дараа ",7, ";16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтын "6-аас дээш сараар хэтэрсэн" гэсний дараа ", эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, батлан даалтын нийт дүн нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан 5 хувиас хэтэрсэн" 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "банк дампуурсан" гэсний дараа "буюу төлбөрийн чадваргүй болсон"; 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "хэтэрсэн" гэсний дараа буюу алдагдал нь дүрмийн сан болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч өөрийн хөрөнгө алдагдсан" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "санхүүгийн хариуцлага хүлээнэ" гэснийг "санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
