A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн З, 5, 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7,8 дахь заалт: "З.1.7."үйлчилгээ" гэж бараа буюу мөнгө биш аливаа үйл ажиллагааг; З.1.8."ашиглагдаж байгаа байр" гэж орон сууцны зориулалтаар 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө буюу хойно ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэгэнтээ ноогдуулсан барилгыг;" 2/5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "5.4.Энэ зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахдаа дор дурдсан нөхцөлийг хангасан байна: а/худалдагч нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх; б/борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх." З/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт: "9.2.11.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулах." 2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн З, 4, 5, 7, 9, 1О, 11, 1З, 14 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "3.1.4."аж ахуйн үйл ажиллагаа" гэж аливаа этгээд ашиг олох зорилготой буюу зорилгогүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;" 2/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "4.2.Энэ хуульд заасны дагуу аливаа этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойш З0 хоногийн дотор бүртгүүлэх өргөдлөө харьяалагдах татварын албанд өгнө." З/ 5 дугаар зүйлийн З дахь хэсгийн 4 дэх заалт: "5.З.4.байшин барилгад байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;" 4/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "6.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний татвар тооцох үнэлгээний 1З хувиар ногдуулна." 5/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "7.1.Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно." 6/ 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "7.4.Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн татварын байгууллага тодорхойлно." 7/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт: "9.1.7. төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ;" 8/ 1О дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "1О.4.Импортлосон бараанд уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тодорхойлно." 9/ 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "11.6.Татвар төлөгчдийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох зориулалт бүхий тусгай сантай байна. Тусгай сан нь улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд байна." 1О/ 1З дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "1З.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулна. /Энэ заалтыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./" З дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалтын "падаан" гэсний өмнө "татварын"; 4 дүгээр зүйлийн З дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн З дахь хэсгийн "борлуулалтын" гэсний өмнө "татвар ногдох"; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "үзүүлсэн" гэсний дараа "/татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/"; мөн хэсгийн 4 дэх заалтын "үйлчилгээ" гэсний дараа "/түүний дотор татвараас чөлөөлөгдсөн үйлчилгээг оролцуулан/"; 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "буяны байгууллагаас буцалтгүй" гэсний дараа "болон хүмүүнлэгийн" гэж тус тус нэмсүгэй. 4 дүгээр зүйл. . Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн гарчгийн" татварыг буцааж олгох" гэснийг "татварын хасалт хийх"; мөн зүйлийн 1 дэх хэсгийн " буцааж олгоно" гэснийг "хасаж тооцно"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "буцааж олгохгүй" гэснийг "хасаж тооцохгүй" ; мөн зүйлийн 4 дэх хэсгийн " буцааж олгох" гэснийг " хасалт хийх" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "өссөн дүнгээр" гэснийг хассугай. 6 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 9, 11, 12 дахь заалт, тус зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6 дахь заалт, 11 дүгээр зүйлийн З дахь хэсгийн З дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 7 дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн заалтыг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх