- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсгийг нэмсүгэй: "6.4.Аж ахуйн нэгжийн борлуулсан, экспортлосон алт /999 сорьцод шилжүүлснээр/-нд борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Алтыг экспортолсон борлуулалтын орлогыг экспортод гаргахаар бүртгүүлсэн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр тооцно". 2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтын "Экспортод гаргасан" гэсний өмнө "Алтнаас бусад" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Монгол улсын Их Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
