- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "13.2.Импортын барааны болон улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 100 хувийг улсын төвлөрсөн төсөвт; орон нутгийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 80 хувийг улсын төвлөрсөн төсөвт, 20 хувийг орон нутгийн төсөвт тус тус оруулна." 2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "15 сая" гэснийг "10 сая" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх