A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Онцгой албан татварын хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан импортын суудлын автомашинд түүний хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацааг харгалзан автомашин тутамд дараахь хэмжээгээр /ам.долларт шилжүүлснээр/ онцгой албан татвар ногдуулна:

Хэвлэх

Хөдөлгүүрийн цилиндрийн Үйлдвэрлэгдэн гарснаас хойшхи хугацаа /жилээр/
багтаамж /см3 / 0-2 2-4 4-ээс дээш
2000 хүртэл 500 1000 2000
2001-3000 1000 2000 4000
3001 ба түүнээс дээш 1500 3000 6000

Хэвлэх

2/ 4 дүгээр зүйлийн 5 дахь заалт: "5/ суудлын автомашин". 2 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1/ Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан бараанд дараахь хувь, хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Хэвлэх

Онцгой албан татварын хувь, хэмжээ
Эх орны үйлдвэрийн барааны
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл Онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс тооцох онцгой албан татварын хувь Нэгжид ног- дуулах онцгой албан татвар /ам.долларт шилжүүлс-нээр/ Импортын барааны нэгжид ногдуулах онцгой албан татвар /ам.долларт шилжүүлснээр/
1.Хүнсний спирт 85 - литр тутмаас 7.00
2.Архи
40 хүртэл хатуулагтай 80 - литр тутмаас 5.00
40-өөс дээш хатуулагтай 80 - литр тутмаас 6.00
3.Бүх төрлийн дарс 30 - литр тутмаас 0.50
4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи - 100 ширхэг тутмаас 0.20 100 ширхэг тутмаас 0.20
5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи - кг тутмаас 0.10 кг тутмаас 0.10

Хэвлэх

2/6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "3.1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр нэвтэрсэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасан бараанд импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааран тонн тутамд дараахь хэмжээ (ам.долларт шилжүүлснээр)-гээр онцгой албан татвар ногдуулна:

Онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
Хилийн боомт Авто бензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90-ээс дээш
1.Цагааннуур, Ярант, Хандгайт, Тэс 4.0 5.0 8.0
2.Ханх 10.0 14.0 12.0
3.Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав 31.0 36.0 41.0

3 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын татварын" гэснийг "Үндэсний татварын" гэж; 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "4 дүгээр зүйлийн 1,4-д" гэснийг "4 дүгээр зүйлийн 1,2,4,5-д" гэж; 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гаалийн албан татварын" гэснийг "худалдааны албан татварын" гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "үйлдвэрлэлийн зориулалтаар" гэсний өмнө "эх орны үйлдвэрлэлээс согтууруулах ундааны" гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын "эх орны үйлдвэрийн" гэсний дараа "болон импортын" гэж тус тус нэмсүгэй. 5 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын "дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

Хэвлэх