A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Онцгой албан татварын хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 4 дүгээр зүйлийн 6 дахь заалт: "6/казиногийн үйл ажиллагаа"; 2/ 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг: "5.Казиногийн үйл ажиллагааны онцгой албан татвар дараахь хувь, хэмжээтэй байна: 1/эхний жил нийт орлогын 10%; 2/хоёр дахь жилээс жил тутам З пунктээр өсгөнө. 6.Казиногийн үйл ажиллагааны онцгой албан татвар нь нийт орлогын 40 хувиас дээшгүй байна". 3/ 8 дугаар зүйлийн З дахь хэсэг: "З.Казиногийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд онцгой албан татварыг сар бүрийн 15-ны болон сарын эцсийн өдөрт төсөвт төлж, тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор тушаана". 2 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 1 дүгээр зүйлийн "зарим бараанд" гэсний дараа "болон зарим үйл ажиллагаанд" гэж, З дугаар зүйлийн "үйлдвэрлэж байгаа" гэсний дараа "болон Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа" гэж, 4 дүгээр зүйлийн гарчигийн "бараа" гэсний дараа ",үйл ажиллагаа" гэж мөн зүйлийн 1 дэх хэсэгт "бараанд" гэсний дараа "болон үйл ажиллагаа" гэж тус тус нэмсүгэй. З дугаар зүйл. Энэ хуулийг Казиногийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх