- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: "6/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон автобензин, дизелийн түлш." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
