- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй: "7/гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
