- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлд 4, 5 дахь хэсгийг тус тус нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчээс борлуулсан хэмжээг үндэслэнэ." 2/ 8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг: "4. Эх орны үйлдвэрийн хүнсний спиртийг борлуулахдаа худалдан авагчид тусгай дугаар бүхий баримт бичиж өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. 5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж, борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баримтыг үндэслэн хасаж тооцно." 2 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "заасан" гэсний дараа "эх орны үйлдвэрийн бараа болон" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4-т заасан бараанд дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл | Нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/ | |
Эх орны үйлдвэрийн бараа | Импортын бараа | |
1.Хүнсний спирт | литр тутамд 1.00 | литр тутамд 10.00 |
2.Архи: 40 хүртэл хатуулагтай 40 ба түүнээс дээш хатуулагтай | литр тутамд 4.00 литр тутамд 6.00 /2004.12.24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ | литр тутамд 8.00 литр тутамд 10.00 |
3.Бүх төрлийн дарс | литр тутамд 1.00 | литр тутамд 1.50 |
4.Бүх төрлийн янжуур болон бусад тамхи | 100 ширхэг тутамд 0.60 /2004.12.24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ | 100 ширхэг тутамд 0.60 |
5.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи | кг тутамд 0.30 | кг тутамд 0.30 |
6.Пиво | литр тутамд 0.20 | литр тутамд 0.50 |
7.Автобензин: 90 хүртэл октантай 90-ээс дээш октантай | тонн тутмаас 11.0 тонн тутмаас 12.0 | |
8.Дизелийн түлш | тонн тутмаас 15.0 |
*Онцгой албан татварыг ногдуулахдаа ам.долларын ханшийг тухайн өдрийн Монголбанкны тогтоосон ханшийг үндэслэнэ." 4 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын "эх орны үйлдвэрлэлээс согтууруулах ундааны үйлдвэрлэлийн зориулалтаар хүнсний үйлдвэр, комбинатад нийлүүлсэн, түүнчлэн" гэснийг, мөн зүйлийн 3 дахь заалтын "эх орны үйлдвэрийн пиво," гэснийг тус тус хассугай. 5 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл. Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
