- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эхний өгүүлбэрийн "дансанд оруулна." гэсний дараа "Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, дизелийн түлш, автобензиний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна" гэж нэмсүгэй 2 дугаар зүйл. Энэ хуулийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
