A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "1.Улсын төвлөрсөн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ: 1/нэмэгдсэн өртгийн албан татвар; 2/гаалийн албан татвар; 3/импортын барааны онцгой албан татвар; 4/тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон онцгой албан татвар." 2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн "худалдааны" гэснийг "нэмэгдсэн өртгийн "; "худалдааны албан татвар" гэснийг "нэмэгдсэн өртгийн албан татвар" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын ",худалдааны" гэснийг хассугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Монгол Улсын Их Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх