- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот ТӨСВИЙН ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 51 дугаар зүйл нэмсүгэй: "51 дугаар зүйл.Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрсөн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай; сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг төвлөрүүлэн болон шууд захирагч нар төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай; сум, дүүргийн төсөвтэй харьцдаг төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчийг сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
