A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/
Бүлэг: 1979

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт: "5/ автобензин, дизелийн түлшний албан татвар; 6/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр." 2/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "8/ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар." 3/ 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт: "3/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар; " 4/ 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "6. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад дурдсан "Эрсдлийн сан"-гийн хөрөнгийг зарцуулах журмыг Улсын Их Хурал батлах бөгөөд хөрөнгийн зарцуулалтыг Засгийн газар улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд тайлагнаж байна." 2 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "Монгол Улсын" гэсний дараа "төсвийн бодлого тодорхойлох" гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын "зарцуулах" гэсний дараа ", төсвийн өр үүсгэхгүй байх" гэж, мөн хэсгийн 5 дахь заалтын "гүйцэтгэлийн" гэсний дараа "мэдээ" гэж, 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын "төрийн" гэсний дараа "болон орон нутгийн" гэж, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "5" гэсний дараа "8" гэж , 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "Засгийн газрын нөөц хөрөнгө," гэсний дараа "зах зээлийн гадаад, дотоод орчны өөрчлөлтийн таагүй нөлөөлөл, урьдчилан тооцох боломжгүй хүчин зүйлийн улмаас төсвийн орлогын хомсдол үүссэн нөхцөлд зайлшгүй зардлыг санхүүжүүлэх төсвийн "Эрсдлийн сан"," гэж, 14 дүгээр зүйлийн 3, 4, 5, 6, 8, 9, 10 дахь хэсгийн "төслийг" гэсний дараа "дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн хамт" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "20 дугаар зүйл. Төсвийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 1. Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна: 1/ энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэтрүүлэн батлагдсан төсөвт хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, хэтрүүлэн зарцуулсан, санхүүгийн сахилга зөрчиж өр, авлага үүсгэсэн бол холбогдох албан тушаалтныг 20000 - 60000 төгрөгөөр торгох; 2/ төсвийн орлогыг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр торгох; 3/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчиж төсвийн хөрөнгийг зээл буюу гэрээний үүргийн баталгаа болгосон, бусдад хандивласан, ивээн тэтгэсэн, хувь нийлүүлсэн, түр ашиглуулсан бол холбогдох албан тушаалтныг 60000 төгрөгөөр торгох; 4/ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчиж орлогын нэмэгдэл эх үүсвэрийг цалин, удирдлагын зардал, батлан хамгаалах арга хэмжээнд зарцуулсан бол холбогдох албан тушаалтныг 50000 төгрөгөөр торгох; 5/ энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тайлангийн хугацааг зөрчиж, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь гаргаж ирүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр тус тус торгоно. 2. Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчлүүдийг давтан гаргасан нь тухайн шатны төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн болон шууд захирагчийг албан тушаалаас нь эгүүлэн татах үндэслэл болно." 4 дүгээр зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, 51 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 5, 6, 7, 9, 10 дахь заалт, 17 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 4, 5, 6-д заасан "Сангийн яам" гэснийг "Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 6 дугаар зүйл, 14 зүйлийн 2 дахь заалтын "Сангийн сайд" гэснийг "Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 9 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтын "төрийн" гэснийг "орон нутгийн" гэж, 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "татаас өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлж" гэснийг "санхүүжилт өгч" гэж, 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн "татаас, санхүүгийн тусламж, дэмжлэгийн талаарх саналын" гэснийг "санхүүжилт, дараагийн хоёр жилийн төсвийн хүрээний төсөөллийн" гэж, 15 дугаар зүйлийн 2, 3, 6 дахь хэсгийн "татаасын" гэснийг "санхүүжилтийн дээд" гэж, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "татаас, санхүүгийн тусламж, дэмжлэгийн хөрөнгийн" гэснийг "санхүүжилтийн" гэж, 17 дугаар зүйлийн 6, 7, 8 дахь хэсгийн дугаарыг "7, 8, 9" гэж тус тус гэж өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "аж ахуйн нэгжийг" гэснийг, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалтын "улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж байгууллагаас", "аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж байгууллагаас" гэснийг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын импортын барааны, мөн алтны борлуулалтанд ноогдох" гэснийг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын "импортын барааны" гэснийг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "тухайн төсвийн жилд улсын төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж байгууллагын", "болон онцгой" гэснийг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын" гэснийг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "хүү, торгуулийн орлого" гэснийг, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "аймаг, нийслэлийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын" гэснийг, 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "сум, дүүргийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын" гэснийг, 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "өөрийн төсөвтэй харьцдаг" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6 дахь заалт, 4 дэх хэсгийн 1, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 7 дугаар зүйл. Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх