- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 7 дахь заалт нэмсүгэй: "6/аймгийн татварын албанд бүртгүүлж, тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн алтнаас бусад бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар; 7/ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглалт явуулахад олгох тусгай зөвшөөрлийн төлбөр." 2 дугаар зүйл.Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "1/тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын импортын барааны, мөн алтны борлуулалтанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар"; 2/ 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт: "1/аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон онцгой албан татвар, аймгийн Засаг даргаас сумын төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татвар". З дугаар зүйл.Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
